Д.Эрдэнэбат УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулна гэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын томилгоонд тавьсан Ерөнхийлөгчийн хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхийлөгчийн хоригийн асуудлаар Ардчилсан намын бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. Ийнхүү илэрхийлэх болсон нэг шалтгаан нь үнэхээр Монгол Улсын ядуурал байгалийн баялагийг эзэмшиж гадаадад экспорлох болсоноос эхэлсэн.
Энэ асуудал 2009-2011 оны хооронд энэ асуудал эхэлсэн гэж үзэж байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийн...
Ерөнхийлөгч Европын холбооны орнуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбоо, түүний гишүүн орнуудын Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Европын холбоо, Бельги, Финланд, Австри, Словак, Эстони, Грек, Литва, Унгар, ХБНГУ, Франц, Швед, Мальта, Латви, Словен, Чех, Итали, Болгар, ИБУИНВУ, Нидерланд, Люксембург, Испани, Дани зэрэг орноос Монгол Улсад суугаа Элчин сайд нар оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын үеэр хэлэхдээ “Европын холбоо, түүний гишүүн орнуудаас Монгол Улсад суугаа Элчин...
Байнгын хороод Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа дээрх хуульд тусгасан “Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор...
Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохоор болжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдаар томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ.
Мөн томилолтын хугацаа нь дууссан учир БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татахаар болсон байна.
Б.Хурц нь нийслэлийн 23 дугаар дунд сургууль, Эрхүү хотын барилгын техникумыг төгссөн. 1997-1999 онд Москва хотын Эдийн засаг статистик мэдээллийн их сургууль, 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид суралцаж...
220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ
Энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал тариалжээ.
Тариалангийн ихэнх бүс нутгаар 40-50 хоног хур тунадас огт ороогүй,...
Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэл томилогдлоо
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна.
Тухайлбал, Тагнуулын Ерөнхий Газрын даргаар Д.Гэрэлийг томилж Б.Хурцыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Д.Гэрэл нь 2012 онд тус газрын даргаар ажиллаж байсан аж.
Энэ өвөл цас ихтэй, хүйтэн өвөл болох төлөвтэй байгааг анхаарууллаа
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар аймаг, орон нутгийн удирдлагуудтай өнөөдөр цахим хурал хийлээ.
Манай Засгийн газар улс орны эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө зоримог, тууштай, бүтээлч ажиллаж, үр дүнд суурилсан, хариуцлагатай, сахилгатай Засгийн газар байх болно гэдгийг аймгийн Засаг дарга нарт хэллээ.
Сүүлийн жилүүдэд манай улсад сахилга, хариуцлага бүх шатанд суларч,...
Хоригийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан ч Eрөнхийлөгчөөс Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ.
Тус намын бүлэг өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хуралдахдаа дээрх асуудлыг хэлэлцэн, бүлгийн гишүүд хүлээж авах боломжгүй гэдэгт санал нэгдсэн. Тиймээс уг байр сууриндаа хэвээр байгаа гэдгээ мэдэгдлээ.
Харин бүлгийн хуралдаанаар 2018 оны Төсвийн төслийг судлах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ахлах аж.
Одоо УИХ-ын Эдийн...
МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийх байсан ч МАН-ын бүлэг завсарлага хүссэн тул хуралдаан өндөрлөв.
Хуралдаан эхлэхэд УИХ-ын дарга М.Энхболд ирэх оны төсвийн нэг дэх хэлэлцүүлгийг хийхээр товлосон болохыг гишүүдэд танилцуулав. Ингэхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Х.Хаянхярваа төсөв тойрсон асуудалтай холбогдуулж бүлэг дээр дахин нягтлах шаардлагатай. Тав хоногийн завсарлага авч байна гэлээ.
Хуралдаан даргалагчийн зүгээс тус бүлэгт тав...
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катарт айлчлахыг урилаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Катар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Султан Аль Мансуриг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Монгол Улс Катар Улстай найрсаг харилцаатай. Хоёр тал дээд, өндөр түвшинд болон байгууллага хооронд төлөөлөгчид харилцан айлчлуулж ирсэн. Катар улсын Эрхэм дээд Эмир Монгол Улсад айлчлах албан ёсны урилга нь хүчин төгөлдөр хэвээрээ байгааг уламжилж өгөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Элчин сайдаас...
Цаг агаар
Ulaanbaatar
light snow
-12.9
°
C
-12.9
°
-12.9
°
72%
7kmh
100%
Лха
-9
°
Пүр
-4
°
Баа
-3
°
Бям
-7
°
Ням
-14
°
- Advertisement -