24.1 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 19, 2024

Нийгэм

400 гаруй иргэнээ хилээр нэвтрүүллээ

БНХАУ-д ажиллаж, амьдарч, арилжаа, аялал жуулчлалын шугамаар яваа Монгол Улсын иргэдийн хүсэлтийн дагуу хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулав. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот дахь Консулын газар болон холбогдох байгууллагууд иргэдийг галт тэрэг, автобусаар хилээр орж ирэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Хилээр нэвтрэх иргэдийг нэг бүрчлэн үзлэг шинжилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтэд хамруулж байна. Өчигдөр 400 гаруй иргэн хил нэвтэрчээ.

12 төрлийн байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн А/108 дугаар тушаалыг үндэслэн томуу, томуу төст өвчлөл, тархалт болон коронавирусний халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах...

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо

Улсын онцгой комисс хуралдан Коронавируст халдварын нөхцөл байдал, авч байгаа хариу арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээллийг сонсов. Хэдийгээр өвчлөл бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр байгаа учир Эрүүл мэндийн яамнаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох санал гаргалаа. Энэ дагуу улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг өмчийн хэлбэр үл харгалзан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03...

Удсан хог хаягдлыг цэвэрлэж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу нийслэлийн хэмжээнд хог хаягдлын цэвэрлэгээ үйлчилгээ, цуглуулалт, тээвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шийдвэрээр “Хоггүй шинэлцгээе” аяныг зохион байгуулахаар болсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналт газар, 9 дүүргийн Засаг дарга, асуудал хариуцсан Орлогч дарга, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,...

Олон нийтийг хамарсан арга хэмжээг гуравдугаар сарын 02-ныг хүртэл зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд НИТХ-ын дарга Р.Дагва оролцлоо. Хуралдааны эхэнд Томуу, томуу төст өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд 1304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүний 1083 хүүхэд буюу 83.1 хувь нь амьсгалын замын өвчтэй хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн 1033...

"Халдвар авсан байж болзошгүй нэг хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан"

Коронавирусийн халдвараар нийт өвчилсөн хүний тоо 584-т хүрээд байна. Мөн одоогоор нас баралтын тоо 17-д хүржээ. Өчигдөр Замын-Үүдийн хилээр ирж ирсэн 6 настай охиныг ээжийнх нь хамт коронавирусийн халдвартай байж болзошгүй учир тусгаарласан гэх мэдээлэл гарсан. Охиноос шинжилгээ аваад Хөх хот руу буцаажээ. Харин автобусанд хамт явсан 17 хүнийг одоогоор Замын-Үүдийн нэгэн зочид буудалд тусгаарлаад байна. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Одоогоор нэг...

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Хятад улсад дэгдээд буй аюулт коронавирусээс урьдчилан сэргийлэх, илрэх шинж тэмдгийн талаар Эрүүл Мэндийн Яам, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас зөвлөмж гаргажээ. Эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх Гараа сайтар савандаж угаах, саван, ус байхгүй тохиолдолд спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэх уусмал хэрэглэж занших Онцын шаардлагагүй бол өвчлөл бүртгэгдэж буй улс оронд аялахгүй байх, ялангуяа БНХАУ руу эмчилгээнд явах гэж байгаа хүмүүс онцгой сэрэмжтэй байх Ханиаж...

Л.Оюун-Эрдэнэ: Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзлаа. Орон нутагт өвөлжилт ямархуу байгаа, тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлүүдийн талаар санал солилцож ЗГХЭГ-ын зүгээс шаардлагатай бүх талын бодлогын дэмжлэгийг үзүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайдын 52 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн боловсруулж дуусгасан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийн төслийг дэлгэрэнгүй танилцууллаа. Энэхүү...

“Эрүүл иргэн -2020” аяны нээлт боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы захирамжаар нийслэлийн хэмжээнд “Эрүүл иргэн 2020” аяныг хэрэгжүүлэхээр болсон. Өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Эрүүл иргэн аян-2020” үйл ажиллагаа өнөөдөр нийслэлийн есөн дүүрэгт албан ёсоор эхэллээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд “Эрүүл иргэн -2020” аяны нээлтэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүл...

Д.Сумъяабазар: IPO гаргах бэлтгэл ажил сайн явж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр явуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр /2020.01.21/ боллоо. Хуралдааны эхэнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2019 оны уул уурхай, эрдэс баялгийн салбарын статистик мэдээллийг танилцууллаа. Тухайлбал, 2019 онд уул уурхайн бүтээгдэхүүний ДНБ-нд эзлэх хувь нь 25 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 72 хувь, экспортын бүтээгдэхүүн 90-ийг төвлөрүүлж байгаа. Улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 2019...
0FansLike
2SubscribersSubscribe

Цаг агаар

Ulaanbaatar
broken clouds
24.1 ° C
24.1 °
24.1 °
19%
5kmh
75%
Дав
23 °
Мяг
26 °
Лха
17 °
Пүр
18 °
Баа
14 °
- Advertisement -

Шинэ мэдээ